Home > Student Stories
Л.Алтантулга - Queensland University of Technology
Миний бие гэр бүлийн хамт 2014 онд Австрали улсын Брисбен хотод ирж Зам барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Бусад олон оюутан залуусын адилаар өндөр хөгжилтэй улсад суралцан эх орондоо очиж улсаа хөгжүүлэхэд хувь нэмэр болж сурсан мэдсэн зүйлээрээ гар бие оролцох эрхэм зорилгыг өвөртөлж явна.
Брисбен хот нь тайван аюулгүй гэр бүлээрээ амьдрахад тааламжтай хот гэж би боддог. Миний бие хүүхэд наснаасаа эхлэн өөрийн сонирхолын дагуу ширээний теннисээр хичээллэж эхэлсэн бөгөөд олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байсан. 2016 онд өөрийн амьдарч буй мужийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байранд орсноор Австралийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан болно. Түүнчлэн надад олон төрлийн саналууд ирж байгаа бөгөөд үүнийг Австралид сурахаар сонирхож буй залуус та бүхэндээ хэлж байгаагийн учир нь Австрали улсад гадаад дотоодын аль ч хүмүүст боломжийн үүд үргэлж нээлттэй байдаг гэдгийг хэлэхийг хүссэн юм. Суралцахын хажуугаар өөрийн хичээллэдэг спортоо орхигдуулахгуй яваадаа би баяртай байдаг.
Анх Австрали улсад суралцахаар Эду-Яан Монголиа зуучлалын төвөөр зуучлуулан ирсэн бөгөөд эхнэр бид хоёрын сургууль, виз түүнчлэн бидний охин болон ээжийг минь визээ амжилттай авахад бүх талаар тусалсан тус агентлагийнхандаа маш их баярлаж явдаг.
Copyright(c) Since 2010 eduyoung.com Co., LTD All right reserved
Email : info@eduyoung.com