Home > Student Stories
Ariunzul Khorlooo - Australian Pacific College
Би Eduyoung Mongolia төлөөлөгчийн газраар зуучлуулан Австралийн Brisbane хотын Australian Pacific College-ийн Англи хэлний курсэд сурч байна. Тус төлөөлөгчийн газар нь үнэн бодит мэдээллийг хүргэдгээс гадна чанартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн гол нь надад ямар боловсрол хэрэгтэй вэ гэдгээс хамаарч яг тохирсон сүргуулийг зуучилж өгдгөөрөө онцлог санагдсан.
Манай сургууль нь хотын төвд байрлалтай, чадварлаг залуу багш нартай, суралцах нэн таатай орчинг бүрдүүлж, янз бүрийн сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Мөн энд маш олон орны оюутнууд ирж сурдаг нь илүү сонирхолтой санагдаж байгаа. Манай ангид гэхэд л Солонгос, Япон, Тайланд, Колумб, Итали, Чили, Мексик, Тайвань зэрэг орны оюутнууд суралцаж байна.
Би Австрали улсын үзэсгэлэнт сайхан газруудаар аялж, амрангаа Англи хэлээ сайжруулж байгаа ба цаашид үргэлжлүүлэн суралцах чин эрмэлзэлтэй, итгэл дүүрэн байна.
Copyright(c) Since 2010 eduyoung.com Co., LTD All right reserved
Email : info@eduyoung.com